Categories
гадаад мэдээ

Ямуна гол хөөсөнд хучигджээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын дундуур урсдаг Ямуна гол хөөсөнд хучигджээ.

Энэтхэгийн ариун газар оронд тооцогддог Ямуна голын ус ийнхүү цагаан хөөсөнд хучигдсаныг хотын эрх баригчид тайлбарлахдаа голын эх дээр байрлах аж үйлдвэрлэлийн бүсээс урсан ирж байгаа химийн хортой хог хаягдлаас үүдэлтэй гэж үзжээ.

Нью Дели хотын эрх баригчдын мэдээлж байгаагаар хортой хаягдлаас үүдэлтэй цагаан хөөс нийслэлийн хэд хэдэн дүүргийг дамнан, иргэдийн аж байдалд сөргөөр нөлөөлж байна.

2020 онд шинжээчид Ямуна голын усны бохирдол эрс нэмэгдэж, аюултай хэмжээнд очсоныг анхааруулж байжээ. Голын усан дээр хортой цагаан хөөс тогтсоныг үл харгалзан иргэд шашны зан үйлээ үйлдсээр байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *