Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ялалтын талбай дээрх ногоочид түрээсгүйгээр худалдаа эрхлэхээр боллоо

Ялалтын талбай дээр ногоочид өдрийн 60 мянган төгрөгийн түрээсээр зогсдог байсан. Харин үүнийг больж ногоочдод түрээсгүйгээр талбай гаргаж өгөхөөр эцэслэн шийдвэрлэлээ хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж сонгох боломжийг олгох тухай саналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *