Categories
мэдээ улс-төр

Я.Санжмятав: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар манай бүлэг хуралдаагүй

Related image

МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг дөнгөж сая Т.Аюурсайхан мэдэгдсэн.

Тэдгээр гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барьсан юм. Түүнээс АН ямар байр суурьтай байгаа талаар хэвлэлийнхэн тодруулахад “Би өнөөдөр УИХ-ын даргыг орлож байна. Энэ асуудлаар УИХ-ын даргатай уулзаж ярилцах ёстой. Төсвийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах шаардлага гарч байна.

Тиймээс ажил ар араасаа ундрах нь. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг манай бүлгээс гаргаагүй. УИХ-д 65 гишүүний суудалтай МАН-ын бүлгээс гаргасан. Гэхдээ яг энэ асуудлаар АН-ын бүлэг хуралдаагүй байна. Тэгэхээр байр суурь хэлэх боломжгүй юм. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах үед манай намын бүлэг шийдвэрээ гаргах байх” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *