Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Цахилгаан хязгаарлалтаа урьдчилан мэдэгдэх боломжгүй DNN.mn

Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийслэл хотын ихэнх байршилд цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа талаар УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

УБЦТС ТӨХК”Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байгаа аж.

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагджээ. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан байна. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна” гэжээ.

Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *