Вьетнамын хамгийн том банк болох “OceanBank”-ны Ерөнхий захиралын алба хашиж байсан Нгуен Хуан Соныг тус улсын шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Түүнийг хууль бус аргаар мөнгө олсон, урвуулан ашигласан, эдийн засгийн буруу менежмент хийсэн хэмээн буруутгажээ.Мөн түүнтэй хамт хууль бус үйл ажиллагаанд оролцсон банкны ажилтнуудад хорих ял оноосон байна.
“OceanBank”-ны 50 хувь нь төрийн өмчид байдаг гэнэ. “Эмнести Интернейшнл”-байгууллагаас Вьетнам улсыг дэлхийн хамгийн хатуу ял оноодог улсуудын нэг гэж мэдэгдэж байсан. Харин өндөр албан тушаалтанд цаазын дээд ял оноосон энэхүү үйл явдал сүүлийн жилүүдэд гарч байгаагүй гэнэ.