В.Путин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр “Аливаа зэвсэгт мөргөлдөөн нь хүссэн хүсээгүйяриа хэлэлцээ хийснээр дуусдаг” гэж сануулаад «Бид яриа хэлэлцээнээс хэзээ ч татгалзаж байгаагүй.
Украины удирдлага л өөрөө өөртөө яриа хэлэлцээ хийхийг хориглосон» гэв. Тэрээр “Энэ арга нь их сонин”, тэр байтугай “хачин” явдал бөгөөд “Хэзээ нэгэн цагт мөргөлдөөнд оролцогч талууд яриа хэлэлцээний ширээний ард сууж тохиролцоонд хүрдэг. Бидэнтэй сөргөлдөж буй хүмүүст энэ ойлголт хэдий чинээ хурдан ирнэ, төдий чинээ сайн” гэж хэлсэн байна. Мөн Орос улс Украин дахь цэргийн мөргөлдөөнийг аль болох богино хугацаанд дуусгавар болгохыг зорьж байна. “Бидний зорилго бол цэргийн мөргөлдөөнийг дэвэргэх биш, харин эсрэгээрээ энэ дайныг дуусгах явдал юм. Бид үүний төлөө явж байна. Эрт байх тусмаа сайн» гэж Путин мэдэгдээд “Дайны үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь зөвтгөх боломжгүй хохиролд хүргэж байна” гэжнэмж хэлжээ
Хэргийн учир нь өнөөдрийг хүртэл маш олон орос иргэд Украины “цэргийн тусгай ажиллагаа”-г дайн гэж хэлснийхээ төлөө хуулийн дагуу гэмт хэрэгтэн болж, шоронд хоригдоод байгаа билээ. Харин Оросын ерөнхийлөгч өөрөө дайн гэж хэлснээр шоронд орох уу, эсвэл тэдгээр иргэдийг цагаатгах уу гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна.
Г.АМАРСАНАА