Манай орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс охид бүсгүйчүүдийн хувьд нүүрээ арчлахад нэлээн анхаарал шаардагддаг. Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр арьсандаа байнга анхаарч байхгүй бол арьс цочрон хэт эмзэг болдог байна. 25-аас дээш насныхны хувьд арьс суларч эхэлдэг. Энэ үеэс арьс чангаруулах бүтээгдэхүүн авч хэрэглэхээс гадна байнга курс эмчилгээнд орж байх нь зөв юм. Мөн арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлж байх нь чухал тэгж чадвал өөрийн өнгө төрхөө хөдгалж гялалзсан толигор болдог. Ингээд гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах зөвөлгөөг хүргэж байна.
- Долоо хоногт 2-3 удаа чийгшүүлэгч крем түрх
- Энэ үед элдэв гадны нөлөөллөөс болж үрчлээ үүсэх нь ихэсдэг. Тиймээс нүүрний хувирлаа хянаж аль болох чийгшүүлж, зөөллөж өгөх хэрэгтэй.
- Хэт өндөр гормон агуулсан тос түрхэхгүй байх хэрэгтэй
- Байнга массаж хийх
- Зөв зохистой хооллох
- Ургамлын хандтай бигнүүрийг өнжөөд нэг удаа тавьж байвал арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлж чадна.