Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг “VIP” тоглолтын тасалбараа 1.000.000 төгрөгөөр үнэлжээ

Увертюра" хамтлаг зурган илэрцүүд

Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “400” хүнийг онцлон, Монгол поп опера Увертюра хамтлаг “VIP” тоглолтоо толилуулахаар болжээ.

Түмэн олондоо “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Тэнгэрийн хүү”, “Ээж минь”, “Халуун элгэн нутаг”, “Тэмээн сүргийн говь” зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон хүргэж, хайр хүндлэлийг нь хүлээсэн тус хамтлагийн “VIP” тоглолтод бүх хит дуунууд нь зуун хувь амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Тус тоглолтод МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаах аж.

“VIP” тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир, Увертюра хамтлаг гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компанийн 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнесс төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Тус тоглолтын тасалбарын хувьд нэг хүний 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд нийт 10 хүн 1.000.000 төгрөгөөр багцалсан тасалбарыг авч, нэг ширээнд тухлан сууж хүндэтгэлийн зоог барингаа хундага дарс шимж, тав тухтай орчинд тоглолтоо үзэх ажээ. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

Дашрамд дуулгахад энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн дурсамж дүүрэн тансаг тоглолт бол “Увертюра” хамтлаг “VIP” тоглолт байх болно гэдгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал, Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нар онцолжээ. Тоглолт 2018 оны 03-р сарын 08-нд 18:00 цагаас “UB event hall”-д 400 хүнд зориулагдана тоглогдох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *