Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар дайлах ёс байдаг.
Монголчуудын бvхэл махан зоогийг зум,их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.
Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.
Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггvй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зvсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нөгөө талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.
Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нөгөө талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бөгөөд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулана. Дэд хvндэтгэлд өвчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл өвчvvгээр дайлах ёстой. Өвчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.