Categories
мэдээ цаг-үе

Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу

Болгар Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлаад буцлаа. “Энэхүү айлчлал нь эдийн засаг болон бизнесийн салбартхамтран ажиллах өргөнболомжийг авчирлаа” хэмээн эдийн засагчид олзуурхаж байна. Харин улс төр судлаачид“Хоёр орны өмнөх үеийнхнийсуурийг тавьсан харилцаагаа шинэ түвшинд авчрах түүхэн айлчлал боллоо” хэмээж буй юм. Учир нь Болгар Улсаас Европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах таатай боломж харагдаж байгаа юм. Нөгөөталаараа Монголд хамтарсан эмийн үйлдвэр байгуулах тухай яригдсан нь энэ салбарт нэг дэвшил болно гэдгийг онцолж байгаа билээ. Мөн Болгар Улс нар, салхи, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрлэлийн салбартарвин туршлагатай.Тиймээс хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулж Хятадын зах зээлд гаргахөргөн боломж бий гэж олон улсын ажиглагчид үзэж буй.

Хуучин социалист системтэй гэгдэж байсан 16 орон байв. Тэдгээр орнуудынтоондБолгар болон манай улс багтаж байлаа. Тэр үеэсманай хоёр улсын найрамдалт харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж эхэлсэн юм. 1950 онд анхдипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагааг 1960-1990 онд бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлжиржээ. Тус улсын их, дээд сургуульдманай урлагийнавьяастнууд,геологичид, эмч, эрдэмтэд гээд нийтдээ 5000 гаруй хүнмэргэжил эзэмшсэн байдаг. Болгар Улсын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр байгуулагдсан нь хоёр талын харилцаанд чухал хөшүүрэг болж ирсэн бөгөөд болгар барилгачид ирж бүтээн байгуулалтад оролцож байсан түүхтэй. Харинардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд хоёр улсын харилцааны түвшин буурч зогсонги байдалд орсон хэдий ч 1994 оноос уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэхээр талууд санал, санаачилга гаргаж эхэлсэннь бий.

Болгар Улсын их хурал Монгол Улс болон Европын холбоотой харилцах гэрээг баталсан. Нэг үгээр хэлбэл Болгар Улс ЕАБХАБ-ыг даргалж байх үед буюу 2004 онд тус улсын ГХЯ-ны шууд дэмжлэгээр Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны Азийн түншлэлийн гишүүн болж, улмаар 2012 онд 57 дахь гишүүнээр элссэн түүх ч бий. Иймд Болгар, Монголын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдгийг төр засгийн тэргүүнүүд онцолж байсан билээ. Айлчлалын хүрээнд ирээдүйд олонажлыг хийхээр болсон юм. Энэ тухай тоймлон хүргэе.

Тухайлбал, Улаанбаатар хотноо хоёр талын бизнес форум болсон билээ. Энэ үеэр нэг сая ам. долларын өртөгтэй ногооны хүлэмжийг Монгол Улсад байгуулахаар харилцан тохиролцсон юм. Ногооны хүлэмж байгуулах туршилтын технологи нь хөдөө аж ахуй хөгжсөн тус улсын технологийн дагуу байгуулагдах юм. Үүнээс гадна манай аж ахуй эрхлэгчид мал аж ахуйн фермерийн хяналтын систем болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах стандартыг Монголд нутагшуулах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ тухай асуудлыг ирэх есдүгээр сард Болгар улсад МонголынХүнс, хөдөө аж ахуйн сайд, албаны төлөөлөгчдийн айлчлалын үеэр хэлэлцэхээр болсон юм. Цаашид Монгол улс Болгарт өргөн хэрэглэгдэж байгааавтомашины зогсоолын текст мессежийн үйлчилгээ, олон нийтийн тээврийн шинэчлэлт, автозамын хөдөлгөөнийг зохицуулах ухаалаг гэрлэн дохионы систем зэргийг нэвтрүүлэхээр болж байгаа юм. Энэ мэт олон томоохон асуудалшийдвэрлэгдэх түвшиндхүрсэн билээ.

Хуучин үеийн түншүүдтэйгээ ийн харилцаагаа сэргээх ньМонгол Улсадашигтай. Тэдэнд ч мөн ашигтай. Яагаад ашигтай вэ гэхээр Орос, Хятад гэсэн хоёрдалайгаар хүрээлүүлсэн арал гэж Монгол Улсыг хэлж болно. Ийм аварга гүрнүүдээр хүрээлэгдсэн бидэнд нэг боломж гарц байна. Тэр болЕвропын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнтатваргүй нийлүүлэх эрх. Энэ 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж дэлхийн шаардлага хангаж нийлүүлэх вэ. Үүнийггол зангилаа ньЕвропын түнш орнуудтай бараа бүтээгдэхүүнээ хамтран хийх явдал. Энэ бол эдийн засгийн том гарц буцаадмонголчуудад эдийнзасгийн томоохон хөшүүрэгболох юм. Нэгэнт татваргүй нийлүүлэхболомж, бүтээгдэхүүн ньзах зээл нь байхадтүүхий эдээ боловсруулжЕвропын холбооны түнш орнуудтайгаа түншлэх нь илүү боломжтой юм. Ийм боломж байхад Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойгоо тойрчэргэлдээд байх хэрэг бидэнд байна уу. Хоёр толгойноосоо өөр хөрөнгөгүй, тэр хөрөнгийгхөдөлгөж байж лэдийн засгийн эрх чөлөөнд хүрэх юм шигүхэж алдаад байх юм үнэндээмонголчуудад алга. Европ гэсэн гарц бэлэн байхад эдийн засгаа сэхээж чадна гэсэн үг. Харин тэр үйлдвэрлэлийгЕвропын түнш орнуудынтоног төхөөрөмж дээр суурилан боловсруулах хэрэгтэй. Үүнийг дагааджижиг дунд үйлдвэрүүдэд ч хөл дээрээ босохнь дамжиггүй.

Өнөөдөр болгарчуудын алс Дорнод руу болон Хятад руу гарах хамгийн том зах зээл нь Монгол өөрөө болж байгаа юм. Харин Монголчуудын хувьд Болгар ньЕвропын холбоо руу гарах гарц. Европын холбоо руу гарах, түүний стандартыг нэвтрүүлэх гарц гэж харж байна гэдгийг олон хүн хэлж байгаа.Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг юм. Тэрбээр хэлэхдээ ”Монголчууд Европын холбооны улс руу 7200 бүтээгдэхүүнийг татваргүйгаргах нөхцөлөө бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна. Тийм учраас болгар нөхөдтэйгээ нийлж, энэ боломжоо ашиглаж чадах юм бол, энэ стандартаа хүлээн зөвшөөрүүлж ашиглаж чадах аваас монголчууд Европын холбооны зах зээл рүү, Болгарын зах зээл рүү амжилттай гарах нөхцөл бүрдэнэ” гэж байсан юм. Харин Ерөнийлөгч Ц.Элбэгдорж “Манай хоёр улсын төрд нь мөнгө бага, хувийн хэвшлийнхэнд мөнгө байдгаараа адил төстэй. Бас хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Эндээс хамтарсан үйлдвэр, бизнесийн харилцаа үүснэ гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бий.Болгар улсаас Европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж харагдаж байна” гэж хэлж байсан билээ.

БидЕвропын холбоотой хэлэлцээр байгуулсны дагуу Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европын орнууд руу татваргүй гарах ёстой. Гэтэл бид энэ том давуу талаа ашиглаж чадахгүй байсаар өдий хүрсэн. Ноолууран бүтээгдэхүүнээс өөр гарч байгаа юм үнэндээ байхгүй. Ядаж машины жолооны хүрднийх нь ширэн бүрээсийг хийгээд өгчих хэрэгтэй байна хэмээн нэгэн бизнесмэн хэлж байсныг сонсож ч байлаа. Манайд хамгийн тохиромжтой түүхий эд, материал нь байна. Түүхий эд нь байгаа болохоор түнш орнуудаа түших нь дээр гэдгийгэдийн засагч нар хэлж байгаа юм.Хятадын юмуу эсвэл Оросын хуучин технологи ашиглаж түүхий эд боловсруулдаг учраас Европт очоодбараа бүтээгдэхүүнүүдөнөөдөр чанарын шаардлага хангадаггүй нь нууц биш юм. Тэгэхээр Европын холбооны түнш орнуудын техник технологийг ашиглаж тэднийг түших нь бидэнд дэвшил авчрах нь дамжиггүй.

Г.Дэлгэрцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 16-ны өдрийн бямба гаригийн дугаар хэвлэгдэн, уншигчдадаа хүрч байна. Манай сонины өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээллийг тоймлоё.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр гишүүдэд хандан үг хэлж, тэдний сонирхсон асуултад хариулсан билээ. Энэ тухай сурвалжлагыг манай сэтгүүлчид парламентын ордноос сурвалжлан нийтэллээ. Нэг болон хоёрдугаар нүүрээс Ерөнхий сайдын байр суурийг уншаарай.

Бямба гариг бүрт хүргэдэг уламжлалт “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт 23 дугаар сургуулийн 1987 оны төгсөгчид оролцож байна. “Орос школтой нэг ангийнхан” хэмээх тэмдэглэлийг нэг, долдугаар нүүрээс унших боломжтой.

Ирэх 2016 онд манай улсад АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалт болно, энэ уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах албаны дарга Д.Ганхуягийн ярилцлага өнөөдрийн дугаарт гарлаа. Тэрбээр АСЕМ-ын орнуудын уулзалтын онцлог, ач холбогдол, Монголын бэлтгэл хэрхэн хангагдах талаар ярьсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Өөр гарц байхад хоёр толгойгоо тойрч эргэлдээд байх хэрэг бидэнд байна уу” нийтлэл хэвлэгдлээ. Бидэнд Европын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн татваргүй гаргах боломж байгаа тухай энд хөндөв. Хоёр том хөрш орноор хүрээлэгдсэн Монголын хувьд энэ бол нэг гарц гэдгийг энэхүү нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.

Өчигдөр Монголын дөрөв дэх тамирчин “Рио-2016” зуны олимпод оролцох эрхээ авлаа. Тэр бол буудлагын тамирчин Г.Нандинзаяа юм. Түүний энэхүү амжилтыг “Өдрийн зочин” буландаа онцолж байна. Г.Нандинзаяа багаасаа л олимпод оролцоно гэж мөрөөдөж явжээ. Түүний мөрөөдөл ийнхүү биеллээ олж байна. Энэ тухай тавдугаар нүүрт хэвлэлээ.

Мөн Москвад болсон ялалтын баярын жагсаалд оролцоод ирсэн дэслэгч Д.Эрдэнэбаттай хийсэн ярилцлага есдүгээр нүүрт гарлаа. Тэрбээр жагсаалын үеийн сонин сайхнаа хуучилсан юм. Эдгээр болон “Өд, бэх”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг амралтын өдрүүдэд та бүхний заавал унших ёстой цаг үеийн мэдээ мэдээллүүд, сонирхолтой булангууд гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *