Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал:
- чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.8 их наяд төгрөгөөр,
- металлын хүдэр олборлолт 154.1 тэрбум төгрөгөөр,
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, мөнгөний баяжмал, баяжуулсан нүүрс, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ 2023 оны мөн үеэс 5.0-44.5 хувиар нэмэгдсэн байх юм.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны мөн үеэс 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд:
- нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.1 их наяд төгрөгөөр,
- металлын хүдэр олборлолт 909.6 тэрбум төгрөгөөр,
- бусад ашигт малтмал олборлолт 54.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 26.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын хувьд:
- 62.4 хувийг нүүрс олборлолтын салбар,
- 33.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
- 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар,
- 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.