Categories
мэдээ нийгэм

Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа ажлуудыг танилцууллаа

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” боллоо.

Усны салбарын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлыг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш. Мягмар танилцууллаа. Мөн энэ үеэр “Хөгжлийн түлхүүр Ус” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Номын редактор Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, ХАА-н ухааны доктор, Усны барилгын зөвлөх инженер Ц.Балдандорж, ХААИС-ийн инженер Технологийн Сургуулийн доктор, профессор Ш.Батчулуун нар оролцлоо.Тэд ном бүтээхэд гар бие оролцсон салбарын мэргэжилтнүүдэд номын дээжээс гардууллаа.

Түүнчлэн 80 жилийн ойн хүрээнд БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2018 онд салбарын хүрээнд нэлээд ажлуудыг хийж байна. Үүний нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах “Усжуулагчдын төгөл”-ийн шавь тавих ёслол энэ үеэр болсон юм. Уг төглийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ , “Эрдэнэдрийлэнг” ХХК хамтран байгуулж байгаа юм. Төгөл байгуулах саналыг усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд санаачлан холбогдох байгууллагууд дэмжсэнээр ийнхүү шавийг тавилаа. Усжуулагчдын төглийн шавь тавих ёслолыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэлсэн бөгөөд ирэх хавар буюу 4-р сарын 20-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг хэллээ.

Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал 2018 оны 10-р сарын 26-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *