Нийслэлийн ОБЕГ энэ сарын 26-ны 15:28 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд 10 настай эмэгтэй хүүхэд живсэн тухай дуудлага хүлээн авсан байна. Дуудлагын дагуу 15:30 цагт Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч эрлийн ажлыг эхлүүлсэн юм.
Алба хаагчид Зайсангийн гүүрнээс 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл найман км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг явуулжээ. Гэвч эрлийн ажил үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон байна. Харин өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлснээр 09.00 цагийн үед яармагийн гүүр орчмоос охины цогцосыг олжээ.
З.Сувд