Categories
мэдээ нийгэм

​Усаа зөв зохистой хэрэглэцгээе!

2021 оны 3 сарын 22-ныг Дэлхийн усны өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөө жил энэ өдрийг Монгол Улс “Усны үнэлэмж, усны үнэ цэнэ” гэсэн уриан доор олон ажил зохион байгууллаа. “Усны үнэ цэнэ” гэх ойлголт хүмүүсийн ахуй амьдрал, хүнс хоол, соёл, ёс заншил, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засаг, байгаль орчны зэрэг үнэ цэнээр илэрхийлэгдэх өргөн хүрээтэй, гүн гүнзгий ойлголт юм.
Дэлхийн гадаргын 70 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн 3 хувь нь л цэвэр ус, ашиглах боломжтой нь 0.25 хувь байдаг. Монгол орны нийт усны нөөцийг нуур 88.53 хувт, гол, мөрөн 6.13 хувь, мөсөн гол 3.4 хувь, газар доорх ус 1.9 хувь эзлэж байна. Харамсалтай нь 760 булаг шанд, 344 гол горхи, 280 нуур тойром хатаж, ширгэж байна. Дэлхий нийтээрээ усны хомсдолд орж, аюулын харанга татахад ойртоод байгаа билээ. Усны хомсдолыг багасгахын тулд бид өөрсдөөсөө эхлэх хэтэгтэй. Шүдээ угаахад усаа хаахгүй байхад 1 минутанд 6 литр, суултууртаа хог хийчихээд татахад 10-18 литр, аяга тавгаа угаахдаа 8-10 литр, шүршүүрт орохдоо 20-30 литр усыг бид ашиглаж байна. Хэрвээ ус гоожуулж буй хугацаагаа 2-хон минут багасгахад 568 литр ус хэмнэх боломжтой. НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар дэлхий даяар 1.42 тэрбум хүн, тэр дундаа 450 сая хүүхэд, усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй нутаг оронд амьдарч байна. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь өдөр тутам усны гачигдалтай, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харуулж байна. Хүмүүс бид одооноос эхлэн үр хойчдоо усны үнэлэмж, үнэ цэнийг ойлгуулж, усны буруу хэрэглэгээ багасгаж, усаа зөв зохистой хэрэглэж үр хойчдоо хэлэх үгтэй, уух устай үлдээцгээе.

“Цэнгэлдэх ОСНААК” ХХК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *