Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд, Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар, uамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, IX сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд багтаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нээж байгаа юм.