Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт 27 хэм дулаан, үүлшинэ

Өнөөдөр Улаанбаатарт 27 хэм дулаан, үүлшинэ зурган илэрцүүд

Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 хэм дулаан, түр зуурын бороотой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *