Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх тухай нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 22-ны өдөр гарсан билээ.
Үүний дагуу өнөөдөр зөвхөн сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.