НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм. Одоогоор 655 мянга 245 хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд эх сурвалжийн хэлснээр өнөөдөр оройноос эхлэн иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэх бололтой. Гол нь иргэдийн бүртгүүлсэн данс эзэмшигчийн мэдээлэл тухайн арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй зөрөхгүй байх шаардлагатай юм. Ямар нэгэн байдлаар бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.