ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр өнөөдөр есөн хүн эдгэрч, эмнэлгээс гарч буй тухай мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад эдгэрсэн хүний тоо 878-д хүрэв.
Нийт 398 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал:
-292 хөнгөн,
-125 хүндэвтэр,
-9 хүнд
-2 маш хүнд байна.