Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 35 хүн нас бараад байгаа бол бусад нь халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.