Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багш анх сургаалаа айлдсан өдөр

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын хөтөлбөр:

ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд

ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн

хамба лам Д.Чойжамц / ТВ-9 телевизээр шууд дамжуулна

10:30-18:00 “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

2. ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд

дамжуулна /

09:30-09:33 Хөтлөгч нээж үг хэлнэ

09:33-09:35 Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна

09:35-09:40 “Энх тайвны ерөөл” уншина / МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн

лам хуврагууд /

09:40-09:45 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар

айлдана

09:45-09:50 Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /

09.50-10.00 “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /

10:00-10:10 Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ

10:05-10:10 Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ

10:10-10:15 “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /

10:15-10:20 “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна

10:20-10:25 “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал

гардуулна

10:25-10:30 “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна

10:30-10:35 “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40 Хөтлөгч хааж үг хэлнэ

3. ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09:00-21:00 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD”

телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.

21:20-22:00 “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд

шууд дамжуулна.

00:00-23:59 Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулна.

09:30-17:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар зураг,

эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн гарч, онлайнаар үзүүлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *