Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Бурхан багшийн анх ном үзсэн их дүйчин өдөр

Бурхан Будда анх 35 насандаа бурханы хутгийг олж түүнээс 45 хоногийн дараа буюу зуны адаг сарын шинийн 5-ны өдөр анх номоо айлдаж номын хүрдэн эргүүлсэн байдаг. Ийм учраас бурханы шашинт улсууд энэ өдрийг бурхан багшийн анхлан номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Одгарьд “Өнөөдөр бурхан багшийн дүйчин өдөр. Бурхан багш номоо номлоогүй бол бид юугаа сонсох билээ. Энэтхэгийн Гаяа хотын ойролцоох Бодгаяа гэдэг бодь модны доор гэгээрлийг олж 45 хоногийн дараа анхны номоо номлосон байдаг. Энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр сүсэгтэн олон амьтны амь таслалгүй, цагаан хоол идэж 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг хурааж, сүсэглэн залбирах нь зохилтой гэж бурханы сургаальд номложээ” гэв.

Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олонд зориулсан олон төрлийн арга хэмжээ болох юм байна. Дүнчүүр маань болон Молом тойны маань,21 дарь эхийн магтаал, зэргийг Жанрайсаг бурханы урдах талбайд нийтээрээ уншиж дагаж баясана.

Мөн энэ өдөр Улсын төв номын санд ховор эртний номын үзэсгэлэн болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *