Хүй долоон худагт бороо ихтэй байгаа тул өнөөдрийн гурван насны морьдын уралдаан цуцлагджээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан: “Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч өнөөдөр үргэлжилсэн бороотой байгаа тул хурдан морины уралдаан болох боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэв.
Х.ЕСҮ