Аргын тооллын тавдугаар
сарын 20, Санчир гариг.
Билгийн тооллын 1, чөлөөт эх
одтой, шар бар өдөр. Өдрийн
наран 5:08 цагт мандан, 20:29
цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын
үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх,
худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг
дэвших, хараал, жатхыг буцаах, амилуулах,
өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот
балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Золиг
гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,
могой, хонь, нохой болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.