Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Ням гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | Mand.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор найм хоног автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт дуусаж, өнөөдрөөс хэвийн горимдоо шилжиж байна. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх санал гаргасныг НИТХ ирэх долоо хоногт хэлэлцэх товтой байна. Энэ талаар iKon.mn сайтын явуулсан санал асуулгад оролцсон 9,154 иргэний 63% нь дэмжээгүй буюу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээ буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр.

Тодруулбал “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.

Цагаан сараар гурав хоног амарна” гэдгийг ХНХ-ын сайд мэдэгдсэн билээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас сар шинийн баярын амралтын өдрүүдэд өөрчлөлт оруулаагүй юм.

Харин хоёрдугаар сарын 7-ноос албан байгууллагуудын ажил эхэлнэ. Сурагчдын хичээл 14-нөөс эхлэн цахим, танхим хосолсон хэлбэрээр орно.

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгддэг. Өнөөдөр Баасан гараг бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан. Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, 12 дугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр болгон тогтоож, бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны Баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Тиймээс өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ.

Харин Даваа гаригаас хэвийн горимд шилжиж, 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хязгаарласан бүсэд зорчихгүй нь.

Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах хуультай ч Баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтийн амралтын өдөр байна гэж хуульд заасан байдаг.
Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
НИТХ-аас анх 2012 онд Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн билээ.

Харин маргааш буюу пүрэв гаригт хэвийн горимд шилжиж, 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр хэдий ажлын өдөр боловч автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн юм.

Тээврийн цагдаагийн газраас өчигдөр өглөө “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг энэ бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ, 4, 9-өөр төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй” гэсэн шийдвэр гаргаад байсан бөгөөд үдээс хойш уг шийдвэрээ цуцалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *