Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 273 иргэн эх орондоо ирнэ

МИАТ" 5 улс руу маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэнэ

Өнөөдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 224 зорчигч Сөүлийг зорьж, долоон улсаас Сөүлээр дамжин ирж буй 273 иргэн эх орондоо ирнэ. Онгоц 17 цагт Улаанбаатарт бууна. Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалдт хийнэ. УОК-ын шийдвэрээр өнөөдөр Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа иргэдийг татан авах бол маргааш буюу 5 сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. Харин 5 дугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 13 улсаас 263 иргэн ирэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *