Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлнэ

Засгийн газрын есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх юм.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна.

Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй.

Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *