Categories
мэдээ улс-төр

Өнөөдрөөс АН-ын дүрмийн хэлэлцүүлэг орон даяар эхэлжээ

АН-ын даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 29-ний өдөр явагдсан. Тэгвэл тус нам энэ сарын 12-ны өдөр буюу ирэх ням гаригт 7 дугаар их хурлаа хийж намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжилж, намын дүрмээ эцэслэж батлах ажээ. Иймд Ардчилсан намыг дүрмийг есөн дүүрэг, 21 аймгийн нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа ажээ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “АН-ын шинэчилэгдсэн дүрмийг нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Мөн үүнийг 7 дугаар их хурлын ажил албан ёсоор эхэлж байна гэж ойлгож болно” гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *