Categories
мэдээ спорт

“Универсиад” наадам өндөрлөлөө

Дэлхийн оюутны спортын “Универсиад”их наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд манай улс хөнгөн атлетик, байт харваа, буудлага, жудо, сагсан бөмбөг, ширээний теннис, туялзуур жад, талбайн теннис, таеквондо, гольф, усанд сэлэлт, спортын гимнастик гэсэн төрлүүдэд оролцсон юм. Баг тамирчид нийт хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 170 гаруй улсаас 24 дүгээр байрт орж байна. Тухайлбал, буудлагын төрөлд олон хэмжээний мастер Э.Даваахүү алт, эрэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртэж, энэ төрөлд нийт алт, мөнгө, хүрэл медаль авсан юм. Мөн жудогийн төрөлд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Дараагийн “Универсиад” наадам 2017 оны наймдугаар сард Тайванийн Тайпей хотноо болох билээ.

МОНГОЛЫН ТАМИРЧИД ЗУНЫ “УНИВЕРСИАД” ИХ НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН БАЙДЛЫГ 2013 ОН ХҮРТЭЛ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛАВ

Он

Хот ба улс

Медалиуд

Хэн

Төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

1973

Москва, ЗХУ

1

1

Алт-Ц.Нацагдорж Хүрэлмедаль -Ж.Мөнх-очир

Чөлөөт бөх

1977

Софи, Болгар

2

2

Алт- З.Ойдов, З.Дүвчин,Хүрэл– О.Энхтайван, Ж.Даваажав

Чөлөөт бөх

1981

Бухарест, Румын

1

Д.Оюунболд

Чөлөөт бөх

1999

Пальма де Мальорка, Испани

1

1

Алт-Х.Болдбаатар Хүрэл-Х.Эрдэнэтод

Жүдо

2003

Дэгү, БНСУ

1

Х.Цагаанбаатар

Жүдо

2005

Измир, Турк

1

Б.Наранбаатар

Чөлөөт бөх

2007

Бангкок, Тайланд

1

1

Алт-Х.Бундмаа Мөнгө– Ц.Мөнхзул

Жүдо,Буудлага

2009

Белград, Серби

2

1

Мөнгө-П.Лхамдэгд, М.Уранцэцэг, Хүрэл-С.Ням-очир

Жүдо

2011

Шинжинь, БНХАУ

4

Мөнгө- Ц. Чинбат, Б.Мөнгөнтуул, Д.Нарантуяа, Буудлагын эр багийн гишүүд-Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг

Жүдо ШатарБуудлага

2013

Казань,

ОХУ

3

6

16

Алт- С.Батцэцэг-Чөлөөт бөх, Б.Сугаржаргал-Бүст барилдаан, Х.Энхдэлгэр-Бокс Мөнгө– Д.Анар- Бүст барилдаан, Б.Жанчивдорж-Жүдо, Г.Нандинзаяа-Буудлага, Э.Сумьяа, О.Насанбурмаа-Чөлөөт бөх, Ч.Марал-Эрдэнэ-Самбо Хүрэл– Бокс: Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр, Бүст барилдаан: М.Отгон-эрдэнэ, Б.Сугаржаргал, С.Энхчимэг, Д.Мөнхтуяа, Буудлага: Г.Нандинзаяа Чөлөөт бөх: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга Самбо: Ж.Чанцалдулам, Т.Амаржаргал, О. Мөнхцэцэг, Н.Нямтуяа

Самбо Бүст барилдаан Бокс Жүдо Буудлага Чөлөөт бөх

Бүгд-45 медаль

9

13

23

7-н төрөлд медаль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *