Америкийн “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд “YouTube”-ээс хамгийн их ашиг орлого олсон влогчдын жагсаалтыг танилцуулжээ.
Жагсаалтын нэгдүгээрт 23 настай, 54 сая ам.доллар орлого олсон “youtube-чин” Жимми Дональдсон бичигдсэн байна.Түүний “Mr.Beast” гэх сувагт байршуулсан Дональдсоны бичлэгийг үзэгчид 10 тэрбум удаа үзсэнээр өмнөх хоёр жилийн жагсаалтыг тэргүүлэгч 10 настай Райан Кажиг үзэгчидийн үзүүлэлтээрээ гүйцэж түрүүлжээ.
Харин Райан Кажи нь “Ryan’s World” нэртэй сувгаараа бичлэгээ цацдаг бөгөөд жагсаалтын долоодугаарт бичигдсэн байна.
Дональдсон тоглоомын платформ хэрэглэгчдэд мөнгө тараах гэх зэрэг янз бүрийн хачирхалтай бичлэг нийтэлдэг байна. Гэхдээ, “Forbes” сэтгүүлийн онцолж буйгаар, тэрбээр амжилттай бизнес эрхлэгч гэдгээ харуулжээ.2021 онд тэрбээр АНУ-ын 1600 ресторанд өөрийн брэндийн нэрээр бургер захиалах боломжтой гар утасны программыг бүтээсэн байна.
“Forbes” сэтгүүлээс гаргадаг “youtube-чдын” жагсаалтын хоёрдугаарт, жүжигчин, боксчин, блогчин Жэйк Пол орсон байна Тэрбээр өнгөрсөн онд 45 сая ам.долларын орлого олжээ.