Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.