УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-н хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Гишүүд энэ болтол тойрогтоо ажиллан, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг танилцуулахаар тогтжээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг иргэдэд танилцуулахаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг болон шинээр өргөн баригдсан хуулийн ажлынх хэсгийнхэн хамтарч ажиллах шаардлага бий болоод байгаа. Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэмэх, хасах зүйл заалтууд дээр саналуудаа нэгтгэхээр болсон байна.
Байнгын хорооны энэхүү саналыг өнөөдөр 15:00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.