Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох, Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаан 10 цаг 42 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд мөн сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийг хоёр дахь шатанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна. Энэ хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаарх үндэслэл, тайлбараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлсэн. Иймээс үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар гишүүдэд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тусгажээ. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нийцүүлэн аль аль заалтыг нь авч үзэж боломжтой эсэхийг судлах, төслийг олон нийтэд тайлбарлаж таниулах, санал авах хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс гишүүдийг тойрогтоо ажиллах боломж бололцоог хангахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор төсөлд тусгасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд баримтлахаар заасан үндсэн зарчмыг хангахад чиглэгдэж байгаа. Тухайлбал, Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах; ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах; бодитой, ил тод байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан. Энэ зарчмыг хангахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах; иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, түүнчлэн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх, төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоохоор заасан байна.

Эдгээр зарчмуудыг хангасны үндсэн дээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Ингэхдээ Ерөнхийлөгчийн төслийг гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй саналын түвшинд зэрэгцүүлж хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4 дэх хэсэгт “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Тиймээс энэ хугацаанд Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүд хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын талаарх тайлбар, үндэслэлээ боловсруулах, холбогдох судалгаа тооцоо, лавлагаа, мэдээлэл бэлтгэх чиглэлээр тасралтгүй ажиллана. Мөн зөвшилцлийн ажлын хэсэг зөвшилцөж нэгдсэн ойлголцол, байр суурьтай болох ажлууд хийгдэнэ гэдгийг хэллээ.

Харин тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн мэдүүлсэн учраас уг төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацаа тогтоохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн гишүүдийн ихэнх нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тогтоолын төсөлд тусгасан нь давчуу байгаа тул хугацааг арай тавиу тогтоох нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив. Мөн уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах, тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбоглуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа урьд нь ийм жишиг байсан эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга С.Бямбацогт ийм жишиг байсан. Тухайлахад 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ахалж байсан байдаг. Иймээс зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрсөн юм байна. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувийн саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагаас хуралдаж, дээрх тогтоолын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгүүд 2019 оны 06 дугаар сарын 21, 26, 27, 28, 29, 30-ны өдрүүдэд, Ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, 6 дугаар сарын 19-30-ны хооронд иргэдээс ирүүлсэн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан. Тус 4 дэд хэсгээс гарсан санал, томъёоллуудыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд нэгбүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав. Тухайлбал, А.Сүхбат гишүүний тодруулгад Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгөв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээний зөвшилцлийн хүрээнд явагдаж чадаж буй эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуув. Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн нийт 70 зүйлээс 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлийг хөндөж буй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хэллээ. Энэ удаагийн парламент төслийг боловсруулах чиглэлээр хоёр жил гаруй ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 04 дүгээр сард зохион байгуулсан. Үүний тайланг нь үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээг 2017 онд улс орон даяар зохион байгуулсан. Төсөл санаачлагчдын тайланд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд давхардсан тоогоор 5,5 сая орчим санал ирүүлсэн талаар дурдсан байгааг Ажлын хэсгийн ахлагч онцолсон. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс ирүүлсэн саналуудаас шүүж, хамгийн олон удаа хөндөгдсөн, олон саналын давтамжтай гарч ирсэн зүйлүүдийг тусгасан гэдэг тайлбарыг төсөл санаачлагчид хэлж буйг Ө.Энхтүвшин дарга хэлж байлаа. Түүнчлэн төсөл санаачлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг шууд удирдлага болон ажилласан болохыг уншиж танилцууллаа. Төслийн талаарх зөвшилцлийг бүх түвшинд явуулж байгаа гэдгийг тэрбээр хэлж байв.

Төслийн хэлэлцүүлгийн үе шат бүр холбогдох хуулийн зохицуулалтын дагуу үргэлжилж байгаа, Улсын Их Хурал хоёр дахь хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах дэгийн талаар танилцуулсан. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаагүй тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ

Image result for үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлын хэсгээс УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн ажил олон жил үргэжлсэн, олон хүний санаа бодлыг тусгасан гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, чуулганы танхимыг орхин гарах болно гэдгээ мэдэгдье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа өглөө. Энэ асуудалд бүх нийтийн оролцоог хангах нь зүйтэй гэж үзэн, УИХ-аас тогтоол гаргасны дагуу өнөөдөр орон даяар хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, нийгмийн зөвшилцөл, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон, төрийн тогтолцоо, засаглалын зарчмыг тодорхойлсон суурь хууль учраас түүнд өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр хамгийн чухал үйл хэрэг болсныг оролцогчид онцоллоо. Нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны албан хаагчид болон харъя 16 газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцлоо.Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн үзэл баримтлал, холбогдох судалгаа болон гарах үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Төсөлд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, мөн Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээ, зааг ялгааг тодотгосон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтцийг шинэчилсэн тодорхой өөрчлөлтүүд орохоор тусгасан байна. Төрийн албаны хараат бус, тогтвортой, мэргэшсэн байх зарчим, төрийн хяналтын тогтолцоо, УИХ-ын хянан шалгах чиг үүрэг гэх мэт олон чухал асуудлыг нарийвчлан тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *