Өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар дөрвөн асуудал ярьсны нэг нь “Hero entertaiment”-ынхан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн тухай байсан юм. Тодруулбал, уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. “Hero entertaiment”-ын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 86.1-д зааснаар шалгаж байгаа аж. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм.