Тулгар
төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94
жилийн ой Үндэсний их баяр наадам өнгөрсөн өдрүүдэд тохиолоо. Харин ойрын өдрүүдэд
олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болох гэж байна. Иймээс унаач
хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс стандартын шаардлага хангасан
хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн
эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг МХЕГ-аас анхааруулж байна.