Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд үер буужээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өчигдөр 15 минут орчим үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас аймгийн төвийн баруун талын Далангийн гол дүүрч хальжээ. Мөн Зүүнсайхан, Оюут, Дундсайхан, Аргалант хорооллын зарим гудамж, айл өрхүүд, аймгийн төвийн зарим хэсэг үерт автжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч, ТЗУХ-ийн дарга, ХБХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Даланзадгад сумын удирдлагууд, мэргэжилтнүүд, аймгийн Онцгой байдлын газрынхан болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллажээ. Өчигдөр гэхэд ширүүн борооны улмаас Эрдэнэт-Дарханы зам үерт автаж машинууд хагас цаг орчим саатсан юм. Ширүүн борооны улмаас ийм эрсдэлтэй нөхцөл үүсч буй тул сонор сэрэмжтэй байхыг онцгойгийнхон иргэдэд сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *