Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль цэцэрлэгийн цоцолбор ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 176 дугаар тогтоолоор 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалт сум бүрт өрнөж байгаа бөгөөд нийт 103,8 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна. Түүний нэг болох 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилга Ханбогд суманд сүндэрлэж 12 дугаар сарын 05-ны билэгт сайн өдөр ийнхүү нээлтээ хийлээ.

Уг сургууль, цэцэрлэг нь рчин үеийн чанар стандартад нийцсэн анги танхим, урлаг, спортын заал, цайны газар, хичээлийн хэрэглэгдэхүүн ширээ сандал, компьютер техник хэрэгслээр бүрэн хангагджээ. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн “Говийн өгөөж” ХХК барьжээ. Шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж буй Ханбогд сумын 640 хүүхдийн суудалтай хоёрдугаар сургууль, 200 хүүхдийн 29 дүгээр цэцэрлэгт “Шинэ эрин” сургуулийн тэргүүн туршлага, сургалтын манлайлалын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш, хүүхдүүд сум орон нутагтаа хамгийн ая тухтай орчинд олон улсын чанар стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт суурилж хөгжих боломж бүрдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *