Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт хүн сураггүй алга болжээ

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн Бор худаг гэдэг газраас Л гэх 50 настай эрэгтэй 2016.07.28-ны өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 09:10 цагт /09:20 цаг/ хүлээн авч, тус сумын Засаг даргын орлогч О.Насанбуянаар ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын цагдаагийн постын хажууд тогтмол усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдөр хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /18 настай, эрэгтэй/ тогтмол усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдөр хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *