Categories
мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ: Өвс тэжээлийн үнийг 100 хувь чөлөөллөө || DNN.mn

Өмнөговь аймагт өвс тэжээлийн үнийг 100 хувь чөлөөллөө гэж аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн аймгийн нөөцөд байгаа 355тн өвс, 150 тн тэжээлийн үнийг 100 хувь чөлөөлөн сумдад олгохоор боллоо. Зарим сумын нутгаар тухайлбал Гурвантэсийн баруун, Ноёны урд хэсэг, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумын урдуур гэх зэргээр газрын гарц тааруу, малын хоол муутай, цас ихээр унаж бэлчээрийн өвс хомсодсон байдалтай байна. Иймд өвс тэжээлийг үнэгүй олгох шийдвэр нь малчдад цаг үеэ олсон дэмжлэг болно гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *