2024 оны Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд есдүгээр сарын 29-нд өргөн барьж, Сангийн яам өөрийн цахим хуудсандаа байршуулсан.
Ирэх жилийн төсөв өмнөх оноосоо 5 их наяд төгрөгөөр тэлж, 2.1 их наядын алдагдалтай байхаар байна.
Сангийн яамнаас өгсөн мэдээллээр манай улс ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байх юм. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх үеэр эдгээр дүн өөрчлөгдөх магадлалтай.
Цахим хуудсанд байршсан мэдээллээс ирэх онд сайд нарын захиран зарцуулах мөнгөн дүнг онцлон танилцуулж байна.