Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ.
Тодруулбал, 1179 хүнсний худалдаа, 52 хүнсний үйлдвэр, 657 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг шалгалтад хамрууллаа.
Хяналт шалгалтын явцад хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 252 газарт худалдаалагдаж байсан 2058 нэр төрлийн 11788 ширхэг, 52.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн устгав.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэж заасан байдаг хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.