Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Улсын Онцгой комиссын дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх юм.

Шуурхай бүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

Засгийн газрын 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэсэн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Дундговь, Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон утагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилт, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар санал бодлыг сонссон байна. Тус аймгийн хувьд нийт 15 суманд өвөлжилт хүндэрсэн бөгөөд 12 аймгийн 683,500 гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Тиймээс өвөлжилт хүндэрсэн сумдад 100 тн өвсийг үнэгүй, 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний гаралт тархалтыг хязгаарлах, шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ХХААҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл орон нутагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа

Төвийн болон баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа. Шуурхай бүлэг 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажилласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг“ орон нутагт ажиллана

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн Онцгой комисст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” баруун аймгуудыг зорьлоо. Шуурхай бүлэг нь өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх юм. Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт ажиллах шуурхай бүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *