Categories
мэдээ нийгэм

Улс төрийн Дэлхийн Монголчууд намыг Дээд шүүх бүртгэлээ

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Тэмүүжин нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн хэмээн Дээд шүүх үзэж, тус намыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр уг нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа тул Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан аж.

Дэлхийн Монголчууд нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 28 дахь нам болж байна.

4 replies on “Улс төрийн Дэлхийн Монголчууд намыг Дээд шүүх бүртгэлээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *