Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна

Маргааш буюу Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *