Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно

Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймагт Монголын хамгийн анхны гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд орох гэж байна. Нийт 10 га талбайнд 8,1 тэрбум төгрөгийн өртэйгээр бүтээн босгож байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн хөшөө бүтээсэн аж. Уг хөшөөний онцлог нь хөдөлж, дуугардаг гэдгээрээ Монголд анх удаа гэх тодотголыг зүүгээд байгаа юм. Түүнчлэн 30 диаметр бүхий гэрэлтэж, хөгжмийн хэмнэлээр “бүжиглэдэг” усан оргилууртай аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Говь-Эрдэнэс” ХХК хариуцан ажиллаж байгаа гэнэ. Хэдий өнгөрсөн зургадугаар сарын нэгэнд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан ч бороо их хэмжээгээр орж, сарын турш цахилгаан тасарснаар ашиглалтанд орох хугацаа ийнхүү таван сараар хойшилжээ. Байгууламжийн 40 хувь нь бүхэлдээ ногоон байгууламж байх аж. Цаашид аймгийн төвөө бүхлээр нь ногоон байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *