НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” өнөөдөр 20:00-24:30 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ жил уг арга хэмжээний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Баярын цэнгүүнд хамтлаг, дуучид оролцож уран бүтээлийн дээжээс өргөн барих бөгөөд он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлнэ. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт үйлчлэх бахудалдаа үйлчилгээ гарч, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтнууд аюулгүй байдлыг ханган ажиллана.