Categories
мэдээ нийгэм

“Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн үдэш

Энэ жилийн баяр наадмаар Чингисийн талбайд үдэш бүхнийг эгшиг дуутай өнгөрөөв. Долдугаар сарын 10-14-ний өдрүүдэд “Учиртай гурван толгой”, “Дээлтэй монгол”, Рок попын бүх оддын үдэш, “Талын бүжиг”, “Морин хуурын олон улсын фестиваль”, Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн үдэш болж, нийслэлчүүдийг баясгасан билээ.

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан эдгээр арга хэмжээ өчигдөр “Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн үдшээр хаалтаа хийв. Хаалтад нийслэлийн ИТХ- ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцсон юм.

“Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн фестивальд улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид жазз хөгжмийг эгшиглүүлж, “Стар” хамтлагийн бүжигчид “Swing” бүжгийн хэмнэлийг мэдрүүлж , гоцлол дуучин Н.Наранбаатар дэлхийн алдарт уран бүтээлүүдээр ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэй нэгэн үдшийг өнгөрөөв. Энэ үдшийг гэрэл зургаар өгүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *