Categories
мэдээ спорт

”Улаанбаатар марафон-2017” энэ сарын 20-нд болно

Улаанбаатар марафон зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд энэхүү гүйлтийн гол зорилго оршиж байгаа юм.

Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Уг гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд хагас болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. 10000 м-т 18-аас дээш насныхан оролцоно.

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.

– 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

– 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *