Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад олгох эхний ээлжийн 1 сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэллээ

2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор болсон.

Ингэхдээ долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд мэдээлж байв.

Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье” хэмээн фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *