Categories
гадаад мэдээ

Украин Оросын зэвсгийн агуулахыг устгажээ DNN.mn

Украины албаныхан Луганск мужийн Новоайдар дахь Оросын зэвсгийн агуулахыг устгасан гэж мэдэгджээ. Улмаар энэхүү халдлагын үр дагаврыг харуулсан дүрс бичлэг, зургуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бичлэгийн дагуу газарзүйн байршлыг тогтоосон аж. ОХУ-ын төрийн мэдээллийн РИА Новости агентлагт нийтэлсэн видео бичлэгт Бүгд Найрамдах Луганск Ард Улсын ардын цагдаагийн офицер Роман Иванов Украины Новоайдарт хийсэн цохилтын улмаас “20 гаруй байшин, химийн бордоогоор дүүрсэн агуулах сүйдсэн” гэж мэдэгдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *